loader
COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Тус өртөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Бид энэ хэмжээг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Цаашид энэ төрлийн машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх төлөвлөгөөтэй. Мөн ногоон өртөөг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна” гэлээ. "Моннис групп"-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар цахилгаан машин нь шатахуунд зарцуулах зардлыг 90 хувиар бууруулдаг бөгөөд цаашид ногоон өртөө байгуулахад манлайлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

                                                              НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал хоёронтоо эгшиглэж, Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын

УИХ-ын байнгын болон дэд хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Т. ДЭЛГЭРМӨРӨН ДОРНОГОВЬ АЙМАГТ "ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ" ТАЙЛАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Дуучин