loader
16 сум, нэг дүүрэг цагаанаар зудын байна

16 сум, нэг дүүрэг цагаанаар зудын байна

Улсын Онцгой комиссын I хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын  талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 16-25.0 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн цасны тогтоц өмнөх долоо хоногоос 30 хувиар буурч, есөн аймгийн 16 сум, нэг дүүрэг цагаанаар зудархуу болжээ.

Зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурсан байна. Засгийн газар, УОК-ын зүгээс 14 аймагт 1,171.0 тн өвс, 8,624.0 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Цас их орсон сумдад зам гаргах, иргэдэд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг хүргэхэд нь зориулж Ховд аймгийн онцгой комисст 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин дэмжлэгийг Улсын онцгой комиссоос үзүүлсэн.

Хуралдаанаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхт  үүрэг болгов.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, үерийн эрсдэл бүхий газруудад суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол хүргэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын онцгой комиссын гишүүн, Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа

ОУВС-ийн Ажлын хэсэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.

Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.Энэ үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газр

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар 09 сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаанаа есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон. Өнөөдөр тулаанчид Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Face off time” уулзалт хийж, мэдээлэл өглөө.