loader
Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар 09 сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар 09 сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаанаа есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон. Өнөөдөр тулаанчид Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Face off time” уулзалт хийж, мэдээлэл өглөө. 

МУГТ Э.Цэндбаатар: "Тулааныг догдлон хүлээж байна. Хүн зодолдохын өмнө нэг тийм чичрэлт байдаг. Хор шар байдаг. Нэг тийм юм байгаад байна. Рингэн дээр гарах хүртлээ үүнийгээ маш их дарж байна. Рингэн дээр гараад арслан барс шиг урж тасдаж хаямаар байдаг. 9 сарын 9-нд Шинэчагтагыг би урж тасдмаар байна.  Би Монголын ард түмний өмнө зодно л гэсэн бол зодмоор байна.  Гялс тулаанаа хийчхээд Америк руу явж мэргэжлийн бокстоо алаад өгмөөр байна. Эхлээн энэ шаврын хаалтыг арчиж хаяад мэргэжил лүгээ явмаар байна" гэлээ. 

Холимог тулаанч З.Шинэчагтга: Дахиад ингээд өөд өөдөөсөө хараад уулзах сонин байна. Тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Бид мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж, энэ хүртэл олон ялалтыг авч чадсан нэгнээ үнэлэх нь зүйтэй гэж үзсэн. 600 саяар тоглоё гэж би хэлсэн. Э.Цэндбаатар хүлээж авсан. Есдүгээр сарын 09-нд энэ нөхөртэй өөрийнх нь спортоор үзэхэд айх зүйл алга. Намайг урж тасдана л гээд байгаа. Өмнө нь нэг үзэж байсан, намайг сүртэй зодож чадаагүй шүү дээ. Ямартай ч би бол амжилтын төлөө тулалдаж байгаа тулаанч. Цэндбаатар бол мөнгөний төлөө тулалдаж байгаа тулаанч юм шиг байна лээ. Надад амжилт нь хэрэгтэй, чамд мөнгө нь хэрэгтэй байгаа байх. Сая орилж л байна. Би тэгмээр байна, би зодмоор байна  гээд. Энэнд ард түмний өмнө, ард түмний нүдэн дээр гээд хэн нь заагаад өгсөн юм. Энэ хүний саяын эмоци нь нэвтрүүлэг болгонд орохдоо нулимс нь ойрхон байдаг юм байлгүй. Байнга л уйлж байх юм. Уйлахгүй болохоороо хүн рүү онгирч байх юм, орилж байх юм. 9 сарын 9-нд уулзъя даа" гэлээ. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цэцэрлэгт хамрагдах 80 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар илгээжээ

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Өнөөдөр /2022.08.16/ 08:00 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 80,886 хүүхдийн бүртгүүлжээ.Баг

Бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа болж байна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Хүчтэн, Mongol NFT хамтран гаргаж буй 100 жилийн ойд зориулсан бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа үргэлжилж байна.Энэ талаар дэлгэр