Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав.
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Улсын ургацын комиссын мэдээгээр аравдугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган га-талбайгаас 338.5 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 27.6 мянган га-аас 14.6 мянган тонн ургац тус тус хураан авсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон тус яамны холбогдох албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ургац хураалтын талаар тодорхой мэдээлэл хүргэлээ.
Зээлийн батлан даалтын сангийн Хойд бүсийн салбараас Орхон аймаг дахь Хаан банкны бизнес төвтэй хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Үндэсний статистикийн хорооноос нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоосоо 1.6 хувь, өмнөх сарынхаас 3.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт ажиглагдлаа.
Он гарсаар эхний долоон сард нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татварын орлого нэмэгдэж, онцгой албан татварын орлого буурчээ.