Жилийн өмнө 5.3 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц, түүхэндээ анх удаа 7.9 тэрбумд хүрлээ. Энэ шинэхүү амжилтад 2026 оны зургаан сарын байдлаар гадаад валютын орох урсгал өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өссөн голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, төлбөрийн тэнцэл эхний зургаан сард ашигтай гарсан. Нүүрсний экспортын биет хэмжээ, зэс болон алтны үнэ өссөнтэй холбоотойгоор валютын орох урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцсэн.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялаг/АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар /2026.08.03/ мэдээлэл хийлээ.
Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн дахин хурцадсанаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд үүсэх эрсдэл нэмэгдэж, брент газрын тосны үнэ тавдугаар сараас хойш анх удаа баррель 100 ам.долларт хүрлээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр "Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа гэж Засгийн газар мэдэгдэв.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.