loader
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр аравдугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган га-талбайгаас 338.5 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 27.6 мянган га-аас 14.6 мянган тонн ургац тус тус хураан авсан байна. Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгджээ. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан аж. Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны аравдугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.

                                                                                                                      Эх сурвалж:News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол бүсгүй "Commonwealth games" наадмын боксын тулааныг шүүв

Английн Бирмингем хотод болсон "Birmingham 2022" Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXII наадамд монгол эмэгтэй шүүгч, боксын төрөлд анх удаа дэнсэллээ.Олон улсын боксын холбоо /IBA/-ны гурван одтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АХБ-ны Зүүн Азийн газрын захиралтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран аж

Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон дуучин Ц.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно

00:0000:00Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон дуучин Ц.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болноSara, ikon.mn - text to speechМонголын рок поп, сонгодог болон үндэсний урлагийн уран