loader
Эрээний хил дээр шинэ 100 автобус иржээ

Эрээний хил дээр шинэ 100 автобус иржээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр иржээ. Гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээллээ.

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Сүүлийн саруудад нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус шатсан хэрэг хэд, хэдэн удаа гарсан. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон.

Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй байгаа юм.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 10

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн 3 721 автомашин хил нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн нийт 3 721 автомашин хил нэвтэрчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор энэ оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2 181 автомашин, Ханг

Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.Тэр

Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтэлийн нуруунд учируулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ

Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт оршино. Хотгор гүдгэрийн хувьд Өвөр байгалийн дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын өмнөд төгсгөл болох уулзүйн систем, ландшафтын бү