loader
Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хаврын их цэвэрлэгээний талаар мэдээлэв. 

Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд УБЗАА бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа "Өнгөрсөн долоо хоногт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 20,000 тонн хог хаягдлыг давхардсан тоогоор 914 машинаар 5,000 удаагийн рейсээр тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн. Ингэхдээ авто замд ачаалал үүсгэхгүйн тулд шөнийн цагаар тээвэрлэсэн. Мөн түгжрэл үүсдэг, ачаалал ихтэй замын цэвэрлэгээг шөнийн цагаар хийх горимд орсон.

Эзэнгүй муур, нохойн асуудал хөндөгдөж байгаа. Зургаан дүүрэгт энэ сарын 4-9-нд эзэнгүй 1,035 муур, нохойг устгасан. Энэ ажил тогтмол явагддаг" гэлээ. 

Түүнчлэн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийжээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ долоо хоногт 2,078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн  өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Univision" зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхан, ААН-тэй уулзаж "Юнивишн" ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуу

Дэлхийн шатрын олимпиадын III тойрогт эмэгтэй шатарчид АНУ-ын багийг хожив

Дэлхийн шатрын их баяр наадам Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байгаа бөгөөд III тойрогт Монголын эмэгтэй баг Америкийн багийг 3:1-ээр илүүрхэн хожсон бол эрэгт

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүд