loader
Төвийн болон говийн нутгаар цас орно

Төвийн болон говийн нутгаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

2023 оны 02-р сарын 05-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр,  өдөртөө  төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25..-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус,  бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгууллаа

Монгол Улсыг нэгтгэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхийн хоёр дахь мянганы суут хүмү

Хот тохижилтын газар цас цэвэрлэгээний 28 шинэ машинтай боллоо

Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны Баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус газар өнөөдөр цас цэвэрлэгээний шинэ машинуудтай болсон байна.То

ЭМД: Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй

Эрүүл мэндийн даатгалын сангаас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцууллаа.Тодруулбал, Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй.Байнгын асаргаа, хяналтад байдаг