loader
Хангайн уулархаг, говийн зүүн хэсгээр цас орно

Хангайн уулархаг, говийн зүүн хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.

2023 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -29..-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6...-11 градус,  бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины  орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жолооны ард ГАР УТАС оролдож эрсдэлтэй үйлдэл хийхээ зогсооё

Жолоо барихдаа утсаар ярьж ажлаа амжуулдаг энэ үед утасгүй байхад яаж ажлаа амжуулж байсан юм бол доо гэж бодох үе зөндөө гардаг. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих нь жолоочийн хариу үйл

Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцарын прокурорын байгууллагаас хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ

Тэрбээр "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.Зө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-30 насныхан байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.Прокурорын байгууллагаас мансу