loader
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

2023 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ.Бид өчигдөр баталгаагүй үр зулбуулах эмийг бусдын гар дээрээс авч, дур мэдэн хэрэглэснээр умай авахуулах

"Netflix" 1 сая орчим хэрэглэгчээ алджээ

Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 1 сая орчмоор буурсан талаар мягмар гарагт компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ. Оросы

ИНЕГ болон салбар нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт хийв

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн замын ачаалал ихсэж, түгжрэл ихээр үүсч