loader
Сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ

Сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ.

Бид өчигдөр баталгаагүй үр зулбуулах эмийг бусдын гар дээрээс авч, дур мэдэн хэрэглэснээр умай авахуулах ажилбар хийлгүүлж, дахин жирэмслэх боломжгүй болсон эмэгтэйн талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан үр хөндөлтийг зөвшөөрөлгүй эмнэлэгт хийлгэн амь нас эрүүл мэндээрээ хохирсон зарим тохиолдлуудыг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Тохиолдол

  • Нэр бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт 24 настай эмэгтэй үр хөндүүлжээ. Тухайн эмнэлэг нь энэ төрлийн ажилбарыг хийх тусгай эрхгүйн дээр хагалгааны явцад халдвар хамгааллын дэглэмийг хангаагүйгээс үүдэн эмэгтэй амиа алдсан байна.
  • 43 настай эмэгтэй долоон сартай жирэмсний үедээ үр хөндөх хагалгаа хийлгэж, цус ихээр алдан амиа алдсан байна. Хагалгааг мөн хувийн эмнэлэгт хийжээ.
  • 21 настай эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн байсан. Үр зулбуулах оролдлого хийснээс үүдэн, өөрөөр хэлбэл гараашин дээрээс үсрэн, хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн байна. Ингээд мэс засал хийлгэн амь насаа алдах эрсдлээс холуур өнгөрсөн ч дахин хүүхэд тээх боломжгүй болжээ.

2021 онд нийт 12.0 мянган үр хөндөлт бүртгэгдсэн нь 2011 оноос 5.5 мянга буюу 31.2 хувиар, өмнөх оноос 2.6 мянга буюу 17.6 хувиар тус тус буурсан байна. Нийт үр хөндөлтийг байршлаар харвал Улаанбаатарт 69.4 хувь, аймгийн түвшинд 30.6 хувь байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд үр хөндөлт хийх эрхтэй нэг, хоёр, гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ, тусгай зөвшөөрөлтэй хувийн тодорхой тооны эмнэлэг байдаг. Магадлан итгэмжлэгдсэн, хэвтэх ортой эмнэлгүүдэд үр хөндөлт хийх эрх өгдөг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь 20-29 насныхан байдаг байна.

Дээрх тохиолдлуудаас харвал дийлэнх нь хувийн, магадлан итгэмжлэгдээгүй эмнэлэгт үр хөндүүлсэн байгаа юм. Бид НМХГ-аас эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар тодруулахад, 2018 оноос хойш төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх боломжтой ч энэ асуудлаар сүүлийн жилүүдэд НМХГ-т иргэдээс гомдол санал ирээгүй байна гэсэн юм. Мэргэжилтнүүдийн зүгээс хууль бусаар хийж буй үр хөндөх ажилбарыг хянах боломж хомс байдаг талаар хэлж буй.

Тиймээс уншигч та бүхэн хууль бусаар үр хөнддөг, баталгаагүй үр зулбуулах эм худалдаалж, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулж буй байгууллага хувь хүмүүсийн талаар гомдол саналаа мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх хэрэгтэйг анхаарна уу.

Эх сурвалж: https://www.1212.mn/

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зургаан аймаг “АНГИОГРАФИЙН АППАРАТ”-тай болсноор ИРГЭД ОРОН НУТАГТАА өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна

Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.

Хорт хавдрын эмийн эмчилгээний зардлыг ЭМД-аас "100" хувь хариуцна

ДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах хорт хавдрын болон бусад өвчний үеийн хөнгөвчлөх эмийн эмчилгээний нийт зардал 880,000 төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь

Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэ