Харвардын их сургуулийн "Human flourishing program" хөтөлбөрийн судлаачид харь гаригийн хүмүүс бидний дунд хүн дүрээр амьдарч байж магадгүйг мэдээллээ. Энэхүү сонирхолтой таамаглал нь үл мэдэгдэх агаарын үзэгдлүүд болон харь гаригийн амьдралын талаарх яриаг дахин сэргээв.
Тим Ломас, Брендан Кейс, Майкл Пол Мастерс нарын удирдсан судалгаа нь "криптотеррестриал таамаглал"-ын онолыг танилцуулж байна. Криптотеррестриал таамаглалаар харь гаригийн хүнийг алс холын галактикаас ирсэн зочин бус дэлхий дээр олон 1000 жилийн турш амьдарч байсан амьтад байж магадгүй гэж үздэг. Эдгээр криптотеррестриал нь газар доор, саран дээр, аль эсвэл жинхэнэ дүр төрхөө илчлэхгүйгээр бидний дунд амьдардаг байж магад гэжээ.
Судалгаанд криптотеррестриалуудын боломжит дөрвөн хэлбэрийг тодорхойлсон байна.
- Тэд дэлхий дээр өөр цаг хугацаа эсвэл гаригаас ирсэн бөгөөд өөрсдийгөө зориуд нуун дарагдуулсан.
- Тэд дэлхий дээр хүнээс тусдаа хөгжиж, нуугдаж байна. Эдгээр нь мич, эсвэл ухаалаг үлэг гүрвэлүүдийн удам байж магадгүй.
- Эрт дээр үед үер болон бусад байгалийн гамшгийн улмаас сүйрсэн соёл иргэншлийн үлдэгдэл хэлбэр дэлхий дээр оршдог байж магадгүй.
- Дагина, эльф, нимф гэх мэт ид шидийн, ер бусын гаралтай биет байж магадгүй.
Нисдэг үл мэдэгдэх биетүүд нь эдгээр харь гаригийн амьтдын тээврийн хэрэгсэл болдог байж магадгүй аж. Энэ санаа нь үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх ердийн ойлголтыг өргөжүүлж байна. Тэд алс холын галактикийн сансрын хөлөг бус криптотеррестриалуудын дэлхийг туулахад ашигладаг тээврийн хэрэгсэл байж болох юм.
Дэлхийн улс орнуудын засгийн газрууд болон шинжлэх ухааны байгууллагууд харь гаригийн үзэгдлийн талаарх судалгааг үндэсний болон дэлхийн аюулгүй байдлын нэг хэсэг гэж үзэж чухалчлах болсон. АНУ-ын засгийн газар үл мэдэгдэх нисдэг биетүүдийг олж авах хөтөлбөрөө нуун дарагдуулж байна гэж тус улсын тагнуулын ажилтан асан Дэвид Груш өнгөрсөн онд мэдэгдэж байв. НАСА ч гэсэн харь гаригийн амьдралыг судлах зорилт тавиад буй.
Харвардын судалгаанаас гаргасан зоримог мэдэгдлүүд эх хувиараа хэвлэгдсэн зүйл үгүй. Гэхдээ “The cryptoterrestrial hypothesis: A case for scientific openness to a concealed earthly explanation for Unidentified Anomalous Phenomena” гэсэн гарчигаар интернэтээс хайж болох ажээ.
Эх сурвалж: MY ELECTRIC SPARKS
Сэтгэгдэл үлдээх