loader
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр /2026.08.05/ “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, Төмөр замын газар болон “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудад төслийн хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг танилцууллаа. Ажлын үеэр Дундговь чиглэлийн авто замтай нэг түвшинд огтлолцох төмөр замын гарам мөн Шувуун фабрикийн орчимд “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замтай огтлолцох гармын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Мөн Зам, тээврийн яам, Төмөр замын газрын холбогдох удирдлагууд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэхтэй газар дээр нь танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө. Түүнчлэн төслийн 116 дахь километрт байрлах Туул гол дээгүүрх 476 метр урт төмөр замын гүүрийн барилга угсралтын ажлын явцтай танилцав. Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хур тунадасны улмаас бүтээн байгуулалтын ажилд үүсээд буй хүндрэл, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шуурхай шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Үүний зэрэгцээ Эмээлт-Хөшигийн хөндий хоорондын салаалах төмөр замын газар шорооны ажлын явцтай танилцав. Төслийн дээд бүтцийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “УБТЗ” ХНН-ийн зүгээс балласт буулгагч хоппер вагон, ЭЛБ зам өргөгч машин зэрэг шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлж, ажлыг шуурхай зохион байгуулахаар тохиролцлоо.


                                                                                                                         Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Солонгос улсад Солилцооны оюутан нярай хүүхдээ дэлгүүрийн үүдэнд хаяжээ

Солонгосын Жонжү хотод тав хоногтой нярайг дэлгүүрийн үүдэнд үлдээсэн хэрэг гарчээ. Тус хэргийн үйл явцын талаарх дүрс бичлэгийг Солонгосын KBS телевизээр олон нийтэд цацжээ.Жонжүд байрлах нэгэн ресто

Бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа болж байна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Хүчтэн, Mongol NFT хамтран гаргаж буй 100 жилийн ойд зориулсан бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа үргэлжилж байна.Энэ талаар дэлгэр

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэгл