loader
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж байгааг эсэргүүцэн нүүрс тээврийн жолооч нар тээвэрчид эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2026.11.23/ Нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, Нүүрс тээврийн холбоодын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Нүүрс тээвэрчдийн төлөөлөл:

-Зам, тээврийн сайдын тушаал гарч, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх замаар тээвэр хийж байгаа тээврийн компаниудаас гэрээний дагуу нэг ачаа эргэлт тутамд хоёр сая төгрөг авахаар болсон. Тээвэр хийж байгаа автомашинууд тодорхой хэмжээний зардал гаргаад, ерөнхийдөө 500 мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Гэтэл одоо энэ төлбөрийг төлөхөөр нэг удаагийн тээвэр тутамд 1.3 сая төгрөгийн алдагдалтай ажиллах нөхцөл үүсэж байна. Засгийн газрын болон Зам, тээврийн сайдын тушаалтай холбоотойгоор нийт 100 гаруй байгууллага Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын цаана 10 мянган иргэн, тэдгээрийн гэр бүл байгаа. Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж өгөөч. Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яам энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. Засгийн газраас 100 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа талаар мэдээлж байна. Гэтэл энэ нүүрсний 10 хүрэхгүй хувийг төмөр замаар, үлдсэн хэсгийг автомашинаар тээвэрлэдэг. Салбарын сайд авто замыг нээсэн. Бид энэ асуудлыг гэнэт сэрээд эсэргүүцэж эхэлсэн юм биш. Нийтдээ хоёр сарын турш энэ асуудлыг ярьж байна.

Эдийн засгийн асуудал эрхэлсэн яамны дэргэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан газар байдаг. Энэ байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулж байсан. Тал нутгийн хөгжлийн замын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг байгуулах тушаалын төсөл боловсруулагдаж байтал гэнэт замын хөдөлгөөнийг нээх тушаал гарсан. Үүний дараа нөгөө компаниас 50 сая төгрөг байршуулж, тооцоогоо 3.4 ам.доллараар бодож яв гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнээс болоод Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Зарим нь гэртээ харьж чадахгүй, 10-20 мянгаараа дөрвөн боомтын орчимд 20 гаруй хоног саатаад байна. Гэтэл энэ асуудлыг хэн ч ярихгүй байна. Үүнийг ярих ёстой. Сайд зөвхөн төмөр замын асуудлаа л ярьж байна. Тал нутгийн хөгжлийн замыг тавьсан компанид баярлалаа. Энэ зам ашиглалтад орсноор аваар осол багасаж, жолооч нарын ачаалал буурч, машин техникийн эдэлгээ уртасна. Гэхдээ энэ төлбөрийг төлөх мөнгө тээвэрчдэд алга" гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тухай цахимаар хуралдаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын

Түргэн тусламжийн төвийн эмч, удирдлагууд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг буяны компаниудад өгч, хахууль авч байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт нийт 100 гомдол, мэдээллийг шалгажээ.