loader
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих  өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай, нийт 3000 метр кубын багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах (2026.11.13) ашиглалтад орлоо. Нээлтийн арга хэмжээнд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцов. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубын багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна. Шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Оюунчимэгийг намын бүлгийн дэд даргаар сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.Өнөөдрийн хуралдаанаар, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, томилох, Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга б

2022.08.04: Хоногт 372 хүн халдвар авсан нь батлагдлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 372 тохиолдол илэрлээ. Үүний 157 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.Улмаар Монгол Улсад бүртгэсэн коронавируст халдварын тоо 954305 боллоо. Халдварын шалтгаа

Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Үндэсий Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодогло