loader
Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Үндэсий Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 7 дугаар сарын 7-9-нд 10.00-19.00 цагийн хооронд Бөхийн өргөөнд бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Харин хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн 7-9-нд 10-19 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дуучин Б.Батцэцэглэн ардын дууг амьд хөгжимтэй дуулна

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Батцэцэглэн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд толил

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй а

Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

Израилд өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ. Тус яам мөн Данийн "Bavarian Nor