loader
БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа

Манай улсын ХНХЯ БНСУ-тай хөдөлмөр эрхлэлтийн талаар хамтран ажиллаж байна. Тодруулбал, тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны гэрээг байгуулж, энэ дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан дэлгэрэнгүй байдлаар авах боломжтой аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Чонохарайх, Халх, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.

Гурван тэрбумын хөрөнгө оруулалт босгосон "Монгол 98" бизнес форум

Даргад, улстөрчдөд индэр бэлдэж, тал засаж, суудал зэхээгүй этгээд ч гэмээр нэгэн форум өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын сургуулиа 1998 дүүргэсэн 21 аймгийн залуус нэгдэж “Монг