loader
Ил Хаант улсын үеийн ховор нандин 13 үзмэрийг Монголд дэлгэлээ

Ил Хаант улсын үеийн ховор нандин 13 үзмэрийг Монголд дэлгэлээ

Чингис хаан Үндэсний музей Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг /2026.11.23/ нээлээ. Үзэсгэлэнд Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын түүх, соёлтой холбоотой 13 дэсийн 13 ховор нандин үзмэрийг дэлгэжээ. Ингэснээр Европт хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалуудыг эх орондоо үзэх боломж бүрдэж байна. Тус үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор өрнө, дорнын соёл урлаг, шаазан эдлэлийн урлал, уран барилга хэрхэн хөгжиж, монгол хаад нүүдэлчдийн соёл, уламжлалаа хэрхэн хадгалж ирснийг харуулах юм. Түүнчлэн XII-XIV зууны Персийн шаазан эдлэл, уран барилгын шавар чимэглэл зэрэг эх үзмэрээр дамжуулан Монголын түүхийг Евразийн соёлын харилцааны өргөн хүрээнд танин мэдэх боломжийг олгож буйгаараа онцлогтой. Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Италийн Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг зохион байгуулж байжээ. Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл гарах бөгөөд тасалбарын үнэ 20,000 төгрөг.

                                                                                                   Эх сурвалж:Eagle.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татвар

Аймаг, сумдын баяр наадмын хуваарь гарсан байна

Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн