loader
"Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан"

"Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан"

Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир: Дорнод аймгийн Нөмрөгт гарсан гал түймэрт нийт 484 мянган га талбай түймэрт өртсөний 431 мянган га нь дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байна. Байгаль орчны яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, түймрийн хохирлын үнэлгээг хийж дууслааҮнэлгээгээр түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан бол 81 мянган га талбай маш их буюу өндөр зэрэглэлээр шатсан. Мөн нийт 14.7 мянган га ой түймэрт өртөж, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтсон гэж урьдчилсан үнэлсэн байна.  Холбогдох хууль, аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр тооцсон. Харин хуульд заасан хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг хэрэглэснээр ажлын хэсгийн тайланд нийт хохирлыг 3.3 их наяд төгрөгөөр тооцож тусгаад байна. Гэхдээ энэ нь хохирлын эцсийн дүн биш. Ажлын хэсгийн дүгнэлтэд мэргэжлийн шинжээчид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хохирлын тооцоо үндэслэлтэй эсэхийг тогтоосны дараа эцсийн дүн гаргана. Түймэрт өртсөн өргөн уудам, экологийн хувьд эмзэг бүс нутагт урт хугацааны мониторинг, судалгаа хийх шаардлагатай. Түймрийн дараах мониторинг, судалгааны ажилд 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Байгаль орчны яамнаас хохирол тооцох аргачлалыг хуульд заасны дагуу боловсруулсан. Цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагууд хохирлын эцсийн хэмжээг тогтооно. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй ажлын хэсгийн гаргасан тооцоонд үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийнэ. Хэргийн эзэн, холбогдогчийг тогтоох ажиллагаа мөн хуульд заасан процессын дагуу үргэлжилж байгаа. Хохирлын эцсийн дүгнэлт хэзээ гарах талаар хуульд тодорхой хугацаа заагаагүй. Холбогдох аргачлал, журмын дагуу шинжилгээ хийж тогтооно. Байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

                                                                                                                                                Эх сурвалж:Gogo.mn



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Батцэцэг:  Монгол Улсын Ерөнхий сайд устөрөгчийн үйлдвэрийн салбарт гуравдагч болж ажиллах саналыг тавьсан

Монгол, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаарджээ

Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси

Цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" ашиглан хийнэ

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хи