loader
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчилж байна. Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байгаа юм. “Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байхаар төлөвлөгдсөн. Төслийн нийт ус хурах талбай 5,569 км² байна. 

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, томоохон усан толио, нуур үүсгэснээр ус ууршиж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой. 

                                                                             НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тэмцэлд нэгджээ

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” болон БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн тэмцэлд нэгджээ.

"Бээжин, Хонг Конг, Хөх хот, Сингапур чиглэлд зорчигчдын тоо буурсан учир авиа компаниуд зарим нислэгээ цуцалж байгаа"

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдааны үеэр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд салбар яамд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийв.Тухайлбал, З

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.