loader
Урьдчилсан судалгаагаар Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан судалгаагаар Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгааны эхний шатны ажлууд дуусаж, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Урьдчилсан судалгаагаар тус дархан цаазат газрын 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртсөн нь тогтоогджээ. Харин ойн шаталтын зэрэглэл, насжилт болон хөрсөнд учирсан өөрчлөлтийг нарийвчилсан шинжилгээний дүнд тодорхойлох юм. Судалгаанд эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний баг ажиллажээ. Тэд зайнаас тандан судлах мэдээлэлд боловсруулалт хийж, хээрийн хэмжилт, дээжлэлт явуулсан байна. Хүн хүрэхэд хүндрэлтэй алслагдсан бүсүүдэд нисдэг тэргээр хүрч судалгаа хийсэн нь ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгасан байна.

Одоогоор хээрийн судалгаагаар цуглуулсан хөрс, ургамлын дээжид лабораторийн шинжилгээ хийж байна. Ингэснээр түймрийн улмаас хөрсний бүтэц, органик бүрэлдэхүүн, ургамлын үндэс болон экосистемд ямар өөрчлөлт гарсныг тогтоох аж. Мөн тал хээрийн бүсийн ургамлын биомасс хэр хэмжээгээр өртсөнийг тодорхойлохын тулд Нөмрөгөөс авсан дээжийг 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлахаар болжээ.

Судалгааны эцсийн дүнд экологийн хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гаргах юм. Үүний зэрэгцээ дархан цаазат газрын орчны бүсэд түймрийн тархалт, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг судлах ажил үргэлжилж байна.

                                                                                                           Эх сурвалж: News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт 23-25 хэм дулаан, бага зэргийн бороотой

2022 оны наймдугаар сарын 10-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн з

Иргэдийн алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийг бууруулна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус