loader
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган сургууль, Монгол Улсын баатар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав. Тэрбээр тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, төгсөгч нарт түүхт 105 жилийн баярын мэнд хүргэлээ. Үндэсний батлан хамгаалахын их сургууль баатарлаг гавьяа, бахдам амжилт дүүрэн 105 жилийн хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйлсийг манлайлагч цэргийн даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэж, дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд байж, энхийн цагт бүтээн байгуулалт, эх оронч үзэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөө цагт Зэвсэгт хүчний шинэчлэл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүний нөөц, оюуны тулгуур болсоор ирснийг онцлов. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн багш, сонсогч, төгсөгчдийн бүтээсэн бахдам түүх, зуун дамнасан гавьяат үйлс мөн гэдгийг тодотголоо. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.

Ерөнхийлөгч тус сургуулийн 105 жилийн ойг тохиолдуулан Агаарын цэргийн тэнхимийн ахмад багш, Ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Самбуугийн Отгонбаярт Гавьяат багш,  Ахмадын хорооны орлогч дарга, бэлтгэл дэд хурандаа Хүүхэний Дагданд Гавьяат холбоочин, “Соёмбо” бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулагч, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин, бэлтгэл ахлагч Хамбагайн Дамбад Гавьяат жүжигчин, Эрдмийн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Баасанжавын Өлзийхуягт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Мөн сургуулийн нэр бүхий ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч Үндэсний их батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 105 жилийн тэртээ жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль байгуулагдан, 1923 онд Бүх цэргийн ерөнхий сургууль болж, орчин цагийн байнгын армийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үндэсний цэргийн урлаг, цэргийн шинжлэх ухаан, цэргийн мэргэжлийн боловсролын хөгжил дэвшлийн эхлэл болсон юм.Мөн сургуулийн нэр бүхий ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч Үндэсний их батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 105 жилийн тэртээ жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль байгуулагдан, 1923 онд Бүх цэргийн ерөнхий сургууль болж, орчин цагийн байнгын армийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үндэсний цэргийн урлаг, цэргийн шинжлэх ухаан, цэргийн мэргэжлийн боловсролын хөгжил дэвшлийн эхлэл болсон юм.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"И-Монголиа" дээр эрсдэл мэдээлэх цэс оруулснаар иргэдийн гомдлыг шууд шийдэгдэнэ

Хүүхдийн төлөө “За гэж хэлбэл заавал хийе” санаачлагын хүрээнд "И-Монголиа" систем дээр "Эрсдэл мэдээлэх" цэс оруулж байна. Тодруулбал, иргэд тухайн оршин сууж буй газрынхаа орчин тойронд ямар нэгэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, нийтийн зам талбайн эвдрэл гэмтэл, эрсдэлийн талаар мэдээлэх юм.

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн

“Улаанбаатар марафон-2022” тавдугаар сарын 28-ны Бямба гарагт болно

“Улаанбаатар марафон-2022” тавдугаар сарын 28-ны Бямба гарагт олон улсын гүйлт болно.Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ