loader
Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.

Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдах юм.

Төслийн зорилтот бүлэг нь сургуулиудын 700 багш, ажилтан, 13,000 сурагч, 13,000 эцэг эх, хамтарсан багийн 112 гишүүн болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд байх юм.

Харин төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд байх болно хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

Хамтарсан баг нь гэр бүлийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс, хүүхдийг гэр бүлийн болон нийгмийн бусад орчинд хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрх ашиг нь хөндөгдсөн үед нийгмийн ажлын мэргэжлийн цогц үйлчилгээг анхан шатанд үзүүлэх үүрэгтэй ажилладаг. 

 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.

Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд халтай

Улаанбаатар хотод сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэдэг болж, агаарын бохирдол, утаа өнгөрөгч хоёр жилд харьцангуй бага байсан. Харин энэ өвөл иргэд утаа, угаар их байна, хоолой хорсож, нүд ар

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар цахимаар борлуулж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар цахимаар борлуулж эхэлнэ.Тасалбарыг өнөөдөр өглөө борлуулж эхлэхээр төлөвлөж байсан ч тус сайтад нэмэлтээр ачааллын тест