loader
Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр их, дээд сургуулиудыг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон хөгжүүлж байгаа тухай хэлэлцсэн юм. Улмаар их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх Засгийн газрын тэмдэглэл гарав.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, Засгийн газраар батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

  • Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх
  • Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх
  • Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах
  • Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж, шийдвэрлүүлэхээр болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд болно. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ.Хоёр улсын баг тами

ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Нийслэлд Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна.Тодруулбал Улсын Их Дэлгүүрийн/УИД/ зүүн урд талын уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто з

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 1000 давжээ

Сармагчны цэцэг өвчин голчлон бүртгэгддэг Африкийн орнуудаас гадна илэрсэн уг өвчний тохиолдлын тоо 1000 давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээллээ.ДЭМБ-ын тэргүүн Тедрос