loader
Маргааш ЕБС-ийн сурагчид хичээллэнэ

Маргааш ЕБС-ийн сурагчид хичээллэнэ

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан.

Тушаалын дагуу маргааш ерөнхий боловсролын сургуулийн сурагчид битүүний буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлээ үзэх юм.

  • Мөн шинийн 5-ны өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөр  шилжүүлсэн.
  • Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар үзэхээр болсон.

Харин лабораторийн болон дадлагын хичээлүүдийг багшийн цагийн ачааллыг зохицуулан гуравдугаар сард нөхөхийг сургуулиудад чиглэл болгосон юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд дамжуулах тул нэн чухал тэмцээн болохыг онцлов

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт /06.21/ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүү

Ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хэрхэн сэргийлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээ

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ.