loader
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Шинийн 1-ний өглөө төв талбайд жагсана

ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Шинийн 1-ний өглөө төв талбайд жагсана

Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон иргэдийн төлөөлөл буюу "ТҮЦ"-ээр амь зуугчдын холбоо"-ноос нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тэд:

  • Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
  • БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
  • 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
  • Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
  • ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
  • Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно зэрэг асуудлуудыг хөндлөө.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол бүсгүй "Commonwealth games" наадмын боксын тулааныг шүүв

Английн Бирмингем хотод болсон "Birmingham 2022" Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXII наадамд монгол эмэгтэй шүүгч, боксын төрөлд анх удаа дэнсэллээ.Олон улсын боксын холбоо /IBA/-ны гурван одтой

Төмөр замчид Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүлэв

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Тус холбооноос өнгөрсөн сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хү

Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгуу