loader
Хаана, ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй бууз, баншнаас татгалзаарай

Хаана, ямар орчинд хийсэн нь мэдэгдэхгүй бууз, баншнаас татгалзаарай

Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна.

Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэдэг ч тэмээ, ямааны махыг хольж хийсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоосоор. Ил задгай худалдаалж байгаа бүтээгдэхүүний хаяг, шошго хуурамч, чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн байх нь элбэг. Гарал үүсэл тодорхой бус, малаа хаана, ямар орчинд төхөөрсөн нь мэдэгдэхгүй малын мах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймд эрүүл ахуйн чанар хангахгүй газарт бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь та өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах сайн үйл юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "уушгины венийн бүрэн буруу оролт" оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх

Бангтан түр завсарлага авч, тус тусын уран бүтээл хийнэ

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS буюу Bangtan boys цаашид хамлагаараа биш тус тусын уран бүтээл гаргахаар болж түр тарж байгаагаа FESTA dinner- ийн үер хэллээ. Харин HYBE -аас шөнийн 2 цагт "Бангтан

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгос