loader
Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "уушгины венийн бүрэн буруу оролт" оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийжээ. Хүүхдийн зүрхний төрөлхийн энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг.

Энэ удаагийн тохиолдол нь тус эмнэлгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн бөгөөд өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар дээрх тохиолдолтой ижил зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан байна. 

УГТЭ-ийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-ын дэмжлэгтэйгээр тус улсын Ионсэй Северэнси эмнэлэгт Монгол Улсын эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын баг юм. Цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлсэн байна. 

Тус эмнэлгийн хувьд Люксембург, Франц, Япон, Солонгос улсуудын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагын ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн эх орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болно

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй

Улаанбаатарт -10 градус хүйтэн, цас орохгүй

2023 оны хоёрдугаар сарын 08-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи: Нутгийн баруун ө

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо