loader
Нүхэн жорлонг чингэлэгт суурилсан ариун цэврийн байгууламжаар солино

Нүхэн жорлонг чингэлэгт суурилсан ариун цэврийн байгууламжаар солино

“Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх” төслийг хэрэгжүүлэхээр БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацын төлөөлөгчид гуравдугаар сарын 6-9-нд Улаанбаатарт ажиллалаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн захирал Кивон тэргүүтэй албаныхан уулзаж, төслийн төлөвлөгөөний талаар санал солилцов.

Уулзалтын үеэр гэр хорооллын зарим хэсгийн нүхэн жорлонг чингэлэгт суурилсан ариун цэврийн байгууламжаар сольж, хөрс, гүний бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйг сайжруулах, загварчлалыг бий болгох зэрэг төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.

“Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх” төслийг БНСУ-ын Хүрээлэн буй орчны яамны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр 2022 оны арваннэгдүгээр сард санхүүжилтийн гэрээ байгуулсан. Уг төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академиас БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацтай хамтран 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Түүнчлэн тус төсөл нь бохирыг цуглуулах, цуглуулсан бохирыг аюулгүйгээр зохицуулах, таатай орчин бүрдүүлэх, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, эрүүл ахуйн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх боломжтой болсон байна

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна.

“Хүлээлгийн өрөө”  подкастын  сонсогчид нь энэ удаа хоёр хөтлөгчтэйгээ хамтран 100 дахь дугаараа бүтээлээ

"Хүлээлгийн өрөө" подкастын 100 дахь дугаар Монголдоо, сонсогчидтойгоо хамт "мэндэллээ"

Орон нутгийн 28 эмэгтэй Энэтхэг Улсад нарны эрчим хүчний чиглэлээр суралцжээ

Монгол Улсын 11 аймгийн 28 монгол эмэгтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нарны зай хураагуур, батарей болон сүлжээнээс гадуурх технологийн гурван сарын сургалтад хамрагдаад иржээ.Тодруулбал, эрчим хүчн