loader
МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

Боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт, 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа тулгамдаж буй асуудал, зарим зөрчлийн талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-д тогтсон зөрчлмийн талаар "БШУЯ-наас МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийн тоог цэгцлээд байна. Энд 4,000-7,000 хүүхдийн хий тоо гарч, их, дээд сургууль, ЕБС-д суралцаж буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200,000 төгрөг авдаг тогтолцоо байсан.

Өнгөрсөн жилийн хавар 200,000 төгрөгийн тэтгэлэг олгоход 4,800 хүүхэд илүү гарч, 7 тэрбум төгрөг авах эрсдэл байсан. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд тухайн сургуульд сураагүй хүний регистрийн дугаарыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон дансан дээр бичдэг байжээ. Ийм байдлаар хувьсах зардал авдаг байсан тогтолцоог халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аймаг, сумдын баяр наадмын хуваарь гарсан байна

Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа

Мал вакцинжуулах нэрээр 778 мянган ам.доллар завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.Үүнээс,Эрүүл мэндийн х