loader
Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд:

  1. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх, (өмнө нь 70/30 хувь байв)
  2. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг (өмнө нь 100 сая төгрөг байв), орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  3. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монголбанк

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Монгол Улсы,н Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Төрийн ордонд болж байна.Их хурлаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар аймагт ажиллана.Энэ хүрээнд аймаг, орон нутагт тулгамдаж буй болоод нэн даруй шийдвэрлүүлэх шаардлагатай 2-3 гол асуудлаа урьдчил