loader
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 65.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 21.5 их наяд төгрөгөөр, боловсруулах салбар 1.2 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 54.5 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 12.3 их наяд төгрөг, чулуун, хүрэннүүрс олборлолтын салбар 8.6 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.1 – 50.2 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 0.8 – 36.0 хувиар буурчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, цемент, шингэн сүү, шохой, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.8 – 30.3 хувиар өсжээ. Харин гурил, ус, ундаа жүүс, цагаан архи, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 – 67.9 хувиар буурчээ. 

                                                                                                                                                    Эх сурвалж:Eagle.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр

Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Улс орон тогтвортой хөгжье гэвэл эрдэмтдээ сонсож, судалгаа хөгжүүлэлтийн зардалд шаардлагатай хөрөнгийг ямар ч үед бууруулахгүй байх нь чухал.Манай улсын ДНБ-д эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардал 0.

Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагч