loader
Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Улс орон тогтвортой хөгжье гэвэл эрдэмтдээ сонсож, судалгаа хөгжүүлэлтийн зардалд шаардлагатай хөрөнгийг ямар ч үед бууруулахгүй байх нь чухал.
Манай улсын ДНБ-д эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардал 0.1 хувь бол хурдацтай хөгжсөн Израиль 4.4, БНСУ 4.35 хувь байна.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Шинжлэх ухааны академи, түүний байгалийн ухааны чиглэлийн хүрээлэнгүүд, их сургуулиудын байгалийн ухааны сургууль, тэнхимийн захирал, эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай уулзжээ.Уулзалтаар дараах саналд нэгджээ:

-Төслийн шугамаар хийж буй судалгааны ажилд шинжлэх ухааны байгууллагуудыг түлхүү оролцуулах, цаашид төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг их сургууль, хүрээлэнгүүдийг түшиглэн байгуулах,

-Байгаль орчны салбарын хэмжээнд ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд, хяналтын цэгүүд, тэдгээрийн дата мэдээлэл, судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд чөлөөтэй ашиглаж, давхардал гаргахгүй байх,
-Алслагдсан бүс нутгуудад тогтмол ажиллаж байгаа байгаль хамгаалагч, цаг уурын өртөө, харуулын техникчдийг анхан шатны судалгаа, мэдээлэл цуглуулах, хэмжилт хийх зэрэгт ашиглах, тэднийг сурах, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.  

Чиглэл бүрээр анхаарах олон чухал саналууд гарсныг ажил хэрэг болсон тухай бүр нь мэдээлнэ гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийт 375 хүн халдвар авсны 103 нь Өмнөговьд бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 375 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 199 нь Улаанбаатар

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д

Гуравдугаар сарын эхэнд агаарын температур олон жилийн дунджаас ДУЛААН

Цаг уур орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг танилцуулаа.Агаарын температурын хувьд, Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Хэнтий, Дундговь аймгуудын ихэнх, Дорнод,