Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлахаар төлөвлөөд байна.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхнийг маргааш 22.00 цагаас хойш бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.
Сануулахад, Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлт хийсэн. Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучсан. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулсан юм.
6/26
Эдийн засаг
Монголбанк төлбөр тооцооны цахим системээр олон улсын хуралдаан зохион байгуулав
Сэтгэгдэл үлдээх