loader
Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, багш гэр бүл, удирдах ажилтан, шилдэг бүтээлээр түүчээлэгч багш, боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтнуудыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 994 байгууллагад 44 мянган багш, ажилтан ажиллаж, 546 мянган хүүхэд суралцаж байна. Нийслэлийн удирдлагын багийн бодлогын гол цөм нь боловсрол юм. Боловсролын хөрөнгө оруулалтын үр дүнг шинэ барилга, нэмсэн суудлын тоогоор хязгаарлах боломжгүй. Хамгийн орчин үеийн барилга ч дотор нь сэтгэл гарган ажилладаг багшгүй бол хана, дээвэр төдий л зүйл юм. Цаашид бид багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана. “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө” гэлээ.  Энэ үеэр 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, хүүхэд бүрийн суралцахуйн хөгжлийг хангахад зөвлөн тусалж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдлэг оюун, эрдэм чадвараараа бусдыгаа манлайлан ажиллаж, амжилтаа үнэлүүлсэн багш, ажилтнуудыг шагналаа. 

“Сайн зөвлөгч багш”,

“Сайн зөвлөгч удирдах ажилтан”,

“Pearson” цахимд суурилсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч багш,

“Eduten” цахимд суурилсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч багш,

“Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэгч багш, “Цахим технологиор түүчээлэгч багш”,

“Сайн арга зүйтэй багш”,

“Шилдэг бүтээлээр түүчээлэгч багш”,

“Мэргэжлийн бүлгийг чиглүүлэгч мэргэжилтэн”,

“Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”,

“Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч байгууллага”,

“Боловсролын салбарын багш гэр бүл”,

Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр түвшин ахисан ерөнхий боловсролын сургууль зэрэг 80 багш, удирдах ажилтан, есөн байгууллагыг шагнаж урамшуулав.

Мөн есөн “Багш гэр бүл”-д түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа.


                                                НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Итэвонд амиа алдсан иргэдийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ

Сөүлийн Итэвон дүүрэгт амиа алдсан залуус болон бусад хүмүүсийн орхин явсан, алга болгосон эд зүйлсийг спортын томоохон танхимд дэлгэн тавьсан байна. Гутал, цүнх, нүдний шил, тэмдэглэлийн дэвтэр, түри

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээсэн байна

Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлджээ.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар өнгөрсөн сард мэдээл