loader
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа. Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ. Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих,  улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тэмцэлд нэгджээ

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” болон БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн тэмцэлд нэгджээ.

Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон гэх хэрэгт холбогджээ

Энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр МУИС-ийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон билээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарл

Өнгөрсөн сард инфляц 16.1 хувь байжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар танилцуулав. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 16.1 хувь байжээ. Энэ нь: