loader
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Япон улсын Итабаши хотын Хурлын дарга Танака Шунсуке, Итабаши хотын дарга Сакамото Такеши зэрэг албаныхантай  уулзлаа. Итабаши хот нь 32.2 км² газар нутагтай, 587 мянга орчим хүн амтай, орон сууц, худалдаа, үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээг хослуулсан хот юм. Мөн ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжил, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, орон нутгийн эдийн засаг болон олон улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол, Япон хоёр улс олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд энэхүү харилцааг орон нутгийн түвшинд улам бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд хот, дүүргүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын сурагч, оюутныг харилцан солилцох, тухайн улсын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Мөн тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь хотын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ хүрээнд Итабаши хотын байгаль орчныг хамгаалах бодлого, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын ажлын туршлагаас судалж, харилцан туршлага солилцох сонирхолтой байна. Мөн хүүхэд, залуучуудад байгаль орчны боловсрол олгох, мод тарих, ногоон орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлах саналтай байна. Цаашид боловсрол, хүүхэд залуучууд, соёл, байгаль орчин зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр хотын иргэдэд бодит үр өгөөжтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.  Цаашид талууд соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллаж, нийслэлд нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар харилцан тохиролцлоо.

                                                                       НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш БНСУ-ыг зорино

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцаа

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд