loader
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, чиглэл өглөө. Тэрбээр, Би D.Parliament руу орж үзсэн. 100 мянга гаруй иргэн саналаа өгснөөс дийлэнх нь Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг өөрсдийнхөө дансанд авах нь зүйтэй гэсэн санал өгсөн байна лээ. Ард түмнийхээ өгсөн саналд хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой. Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байна. Эрчим хүч, бензин шатахуун үнэд орсон. Би сая Европын холбооны улсуудад төрийн айлчлал хийгээд ирсэн. Европт ч гэсэн байдал маш хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйл ч бас бий. Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Дайн тулаан, гадаад амаргүй нөхцөл байдлыг амжилттай давахын тулд ард иргэдийнхээ амьдрал ахуйг анхаарах, өрхийн орлогыг хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Хамгийн гол нь, та бүхэн хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.

Төр, засгийн зүгээс ард иргэддээ хямралыг даван туулахад шуурхай хариу арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

                                                                                                                                                              Эх сурвалж: Gogo.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж. Харин цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20 мянган төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна.

SENDLY: IPO хийх бэлтгэл ажлаа эхлүүллээ

“Sendly” аппликэйшн нь Монгол залуусын хөгжүүлсэн, дэлхийд тархсан Монголчууддаа зориулан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм.Тэд 2020 оны 5-р с

Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу Монгол Улсын агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗТХ-ийн Л.Халтар БНХАУ руу хийх агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулжээ. Тэрбээр, Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Мо