loader
Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу Монгол Улсын агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн

Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу Монгол Улсын агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗТХ-ийн Л.Халтар БНХАУ руу хийх агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг танилцуулжээ. 

Тэрбээр, Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн агаарын харилцаа зогссон. Манай ЭСЯ-наас Хятадын зохих газруудтай нь ярилцаад, Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу Монгол Улсын агаарын тээврийн компаниуд долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл ирсэн. Бид судалж үзээд: 

  • МИАТ компани 7 хоногт нэг удаа Гуанжоу хот руу
  • Хөх хот руу Аэро Монголиа компани нислэг хийнэ.  

Нэг долоо хоногт нь Монголын, дараагийн долоо хоногт Хятадын компани нислэг хийх зохицуулалт хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Монголын компани 14 хоногт нэг удаа ниснэ гэсэн үг. Нарийн хуваарийг ГХЯ-наас Хятадын талтай дипломат шугамаар тохиролцон гаргана. 

-Нислэг хийх шийдвэр гарсан учир ГХЯ-наас Хятадын Гадаад харилцааны яаманд хандаж Монгол Улсаас очиж байгаа иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож, 6-р сарын 1-нээс өмнө зарлах болно.   

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинэ Засаг дарга Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцаллаа

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт гээд нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Тэгвэл тус аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон тус захирамжийг цуцаллаа.

Япон улс ирэх сарын 10-наас манай улсын жуулчдад виз олгож эхэлнэ

Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНС

Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ

Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ. Дээрх сумдын нутгаар фён /Халуун нөөлөг салхи/ ажиглагдсан байна. Үүний улмаас агаарын температур огцом