Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард баталсан. Хууль ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Татварын ерөнхий хуульд оруулсан онцлох нэмэлт өөрчлөлтүүдээс дурдвал: Аж ахуй нэгжүүдийн тухайд татварын өртэй байгаа тохиолдолд дансыг түр битүүмжилдэг байсан. Тэгвэл шинэ хуулиар данс битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлсэн байна. Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулалттай болжээ. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин гэх ойлголтыг оруулж иржээ. Тодруулбал, Компаниуд дээр сайн, дунд, муу гэсэн үнэлгээ хийж эхэлнэ.
-ААН-үүд гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ гааль дээр шууд гаалийн албан татвар болон НӨАТ-аа төлдөг байсан. Харин шинэ хуулиар байгууллага гаалийн татвараа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болсон.
-Бага болон дунд орлоготой иргэдээ дэмжих зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдээс Хувь хүний орлогын албан /ХХОАТ/ авахгүй буюу 100 хувь хөнгөлөхөөр зохицуулсан. Харин 2 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэдээс 1 хувийн татвар тооцож авна. Уг зохицуулалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
-Жилийн 1 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлж байна. Мөн иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай оруулсан хуульд нэмэлт, өөрчлөлт:
Эх сурвалж: News.mn














Сэтгэгдэл үлдээх