loader
Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинэчилсэн журмыг танилцуулжээ

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинэчилсэн журмыг танилцуулжээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос хоёр өдөр бөхийн галуудаар явж мэдээлэл, танилцуулга хийжээ. Тус  мэдээлэл, танилцуулгад:

  1. Баяр наадмын тухай хуулийн ерөнхий болон бөхтэй холбоотой өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулах,
  2. Засгийн газраар батлагдсан “ҮИБНаадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах,
  3. Допингийн талаарх мэдээлэл, шинэчлэгдсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтын тухай танилцуулах болон танилцуулга тараах,
  4. Допингийн шинжилгээ авах шинэчилсэн журмыг танилцуулах,
  5. ЦЕГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс танилцуулга тус тус хүргэсэн байна.

Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдээс багш дасгалжуулагч, бөхчүүд аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, МҮБХ-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллах, удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг тавьсан байна.

Эдгээр асуудлуудын дагуу Үндэсний бөхийн салбар комисс, МҮБХ аймаг сумын баяр наадмын комисс, ЗДТГ, бусад байгууллагуудад дээрх саналуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар хандаж ажиллахаар болжээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын сувилагчдын өдрөөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байгуулагдах Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээн

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т "99.5 мянган га талбай"-д хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгожээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл энэ амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллажээ.Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, бая