loader
Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Британийн иргэн, 42 настай эрэгтэй юм байна.

Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.

Сингапурт үүнээс гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ.

Өчигдөр бас гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчний вирус анх удаа илрүүлснээ Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам халдварт өвчнүүдийг аюулын зэрэглэлээр нь дөрөв ангилдаг юм.

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Reuters

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Завхан аймгийн Идэр сум сарлагийн цөм сүрэгтэй болж нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Идэр сум “Сарлаг” брэндийг сумынхаа брэнд бүтээгдэхүүнээр зарласан. Тус сумын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Анхил дөрвөн баатар” ХХК нь Улиастайд болсон “Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн

“Хөгжлийн банкны” хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилнэ

Хоёрдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:08.30 цагт: "Улаанбаатар" чуулгын байранд: Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилнэ. 08:30 цагт:

Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэмж олгоно

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.