loader
“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо.


.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Машин худалдааны газарт гал гарчээ

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:04 цагт иржээ.Дүүргийн Онцгой байдлы

Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээ Дугуй цагаан, Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор

"Таван шар"-д төмөр зам доогуур нүхэн гарц барина

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжи