loader
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв




Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцолжээ.

Тодруулбал PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан талаар албаныхан танилцууллаа.

Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн” гэдгийг тодотгосон байна.

Дашрамд дуулгахад 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байсан гэлээ.
                                                                                                                 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж

23 настай эмэгтэй усанд орох үедээ гар утсаа цэнэглэснээс болж ТОГОНД цохиулж нас баржээ

Тодруулбал, 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тог

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр их, дээд сургуулиудыг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон хөгжүүлж байгаа тухай хэлэлцсэн юм. Улмаар их, дээд сургуулиудыг