loader
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Намрын хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 146 мянган иргэнийг томуугийн вакцинд хамруулсан. Энэ жил зорилтот бүлгийн 293,619 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн улирлын томуугийн эсрэг вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакцин бөгөөд томуугийн дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээтэй. Өвчилсний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Тиймээс нийт иргэдээ “Томуугийн эсрэг хамтдаа” аянд идэвхтэй оролцож, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” хэмээн ярив.


                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны

Өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг шалгаж байна

Өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 1

"Ган үзэг 2022" сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шилдгүүдийг шалгаруулах журам

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэхШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор", “Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинациар шилдгийг тус, тус ш