loader
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ажлын хэсгийн гишүүд, дүүргийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцлоо.

Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, товчооний гишүүдийн санал хүсэлтийг сонсож, харилцан тохиролцох асуудлуудыг шийдвэрлэн, холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.

Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,

Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,

Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,

Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Цээж зураг

-Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.

                                                            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт хоёр мөнгө гурван хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Герман улсад боллоо. Өмнөх "Химийн цом" нэрээ өөрчлөн, Дэлхийн цом болоод буй тус тэмцээнд Монголоос есөн тамирчин оролцон, гурван алт, хоё

Омикрон, ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өгөв

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар хо

"Ирэх өвөл агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулна"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: -Энэ сар манай салбарт их чухал сар. Засгийн газар анхаарлаа хандуулж байна. 150 тэрбум төгрөгийн асуудал төсвийн тодотгол дээр яригдаж байна. Мөн 50 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Олон нийтийн зүгээс стратегийн нөөц бүрдүүлэх дээр хүсэлтүүд ирж байгаа. Хүнсний ногоо худалдан авах ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа учир бирж анхааралтай ажиллаж байна.