loader
Үндэсний дээд Лигт 13 дахь удаагаа “Хаан хүнс Эрчим” клуб түрүүллээ

Үндэсний дээд Лигт 13 дахь удаагаа “Хаан хүнс Эрчим” клуб түрүүллээ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд Лиг” улирлын турш гайхалтай өрсөлдөөнтэй үргэлжилж, эцсийн мөчид медалийн эзэд тодорхой болоход “Хаан Хүнс Эрчим” клуб аваргын цомыг өргөх болзол хангалаа.

1996 оноос эхлэлтэй үндэсний дээд лигийн түүхэнд 12 удаагийн аваргаар шалгарч нэрээ мөнхөлсөн “Хаан Хүнс Эрчим” баг ням гарагт “Моби Дээд Лиг”-ийн 18 дугаар тойрогт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Төв Буганууд” багийг 5:0-ээр хожиж 13 дахь аваргын цомоо өргөлөө.

“Улаанбаатар” клуб хоёр дахь удаагаа дээд лигийн аварга болохын төлөө, “Улаанбаатар сити” баг хүрэл медалийг өөрийн болгохын төлөө гал гарсан нийслэлийн дерби тоглолтыг 18 дугаар тойрогт толилуулав. Өндөр ач холбогдолтой тоглолтод “Улаанбаатар сити” 3:2-оор хожиж “Моби Дээд Лиг”-ийн хүрэл медалийн эзэд болов.

“Дэрэн”, “Төв Буганууд” клубүүд мөн хүрэл медаль авах боломж байсан гэхээр энэ жилийн дээд лигийн өрсөлдөөн тун ч ширүүн болсон гэдгийг харж болно. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр лиг рүү чансаа буурахгүйн төлөө “Ховд”, “Би Си Эйч Лионс” клубүүд тус тусын тоглолтоо хийсэн.

“Ховд” энэ өдөр өө сэвгүй тоглолт үзүүлэн “Атлетик 220”-ыг 4:0-ээр буулган авснаар есдүгээр байрт орж, Нэгдүгээр лигийн хоёрт орсон багтай нэмэлт тоглолт хийн ирэх жилийн дээд лигт өрсөлдөх үгүйгээ шийднэ. “Моби дээд лигийн” хаалтын ёслолын үеэр улирлын турш гайхалтай байсан шилдгүүдийг мөн тодрууллаа. Ийнхүү 13 удаагийн аварга “Хаан Хүнс Эрчим”-ийг болгоход эрхэм хүндтэй цолыг багтаа авчрахад үлэмж нөлөө үзүүлсэн хаалгач Б.Ариунболд, хамгаалагч Г.Билгүүн, довтлогч Мишима Юүта нар байрлал тус бүрдээ шилдгээр тодорч хөгжөөн дэмжигчдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм.



Харин шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “Улаанбаатар” клубийн Серби легионер Неманяа Крусевач хүртлээ. “Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг үнэн шударгаар шүүн явуулсан шилдэг шүүгчдийг тодруулахад АХБХ-ны Элит шүүгч Э.Ариунболд шилдэг талбайн шүүгч, МХБХ-ны А зэрэглэлтэй Б.Логьшир шилдэг туслах шүүгч боллоо.

Мөн “Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг үзэж 2022 оны Катарын ДАШТ-ийг үзэх эрхтэй болсон азтай үзэгчид энэ торгон мөчид тодорхой болсныг дуулгахад таатай байна. Өнөөдөр тав, энэ улиралд нийт 21 “Моби Дээд Лиг”-ийн үзэгч ДАШТ үзэх эрхтэй болсон. Ирэх сард эхлэх дээд лигийн тоглолтуудыг үзсэн үзэгчдээс 29 азтай үзэгч тодорч, нийт 50 хөлбөмбөгийн фанат Катарыг зорино.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэргээн засах физик эмчилгээний болон зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, шүдний кабинеттай жишиг эмнэлэг нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд шинэ өрхийн эрүүл мэндийн төв өнөөдөр ашиглалтад орлоо.Энэхүү жишиг эмнэлэг нь хүүхдийн болон эмчийн үзлэгийн өрөө, дархлаажуулалт, шинжилгээ, сэ

Кино найруулагч,зохиолч Л.Таванбаяр: “Манан хүдэн гэхээр л өөрийгөө төсөөлөөд эхэлдэг”

Хэдэн онд Кино Урлагийн Дээд сургуульд элсэн орсон бэ?1998 онд Төрийн Соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн урланд орж 2002 онд кино найруулагч мэргэжлээр төгссөн дөө.Кино урлагийн салбарын

​​​​​​​Австралийн Засгийн газрын DAP хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн 50 эмч онлайн сургалтанд хамрагдаж байна

Австралийн Засгийн газрын DAP хөтөлбөрийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн 50 эмч нэг жилийн хугацаатай Sydney Child Health Program (SCHP) онлайн сургалтад хамрагда