loader
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД УРЛАСАН MOZO X АВТОМАШИНАА МАРГААШ ТАНИЛЦУУЛНА

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД УРЛАСАН MOZO X АВТОМАШИНАА МАРГААШ ТАНИЛЦУУЛНА

Долоодугаар сарын 23-нд буюу маргааш Барс моторс ХХК нь Mozo X автомашинаа танилцуулах гэж байна. Энэхүү машин нь бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах бренд болгох нь үйлдвэрлэгчдийн зорилго, мөрөөдөл аж.

Мозо Х машин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй. Мөн нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. Цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бөгөөд бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллана.  

"Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл энэ бямба гарагт танилцуулах Мозо Х машиныхаа талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Мозо Х бол бүх эд ангидаа баталгаа өгч байгаа цорын ганц машин. Польш, Герман, Беларусын үйлдвэрийн баталгаатай эд анги авсан.  Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлог. МOZO X машины тестийг Дарханы зам дээр хийсэн учраас монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон маш сайн унаа болсон. Анхны Мозо автомашиныг олимпийн аварга Сэрдамба худалдан авсан бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралд бартаатай саадтай бүх замаар дураараа туучиж яваа нэгэн” хэмээн хэлсэн нь анхаарал татаж байв.

Тус автомашин нь механик болон автомат хөдөлгүүртэй.

MOZO X (МЕХАНИК) 

1,5 Турбо Механик, Үнэ 129 сая төгрөг, Бүх банкны лизингтэй, Захиалга өгсөний дараа 2 долоо хоногт үйлдвэрээс гарна. 5 жил эсвэл 100 км-т үйлдвэрийн баталгаатай.

Үндсэн үзүүлэлт: 

Мотор: 15S4G Morris Garage 

Хурдны хайрцаг: Механик 5 шатлалт (урагшаа) 

Бензин зарцуулалт: 6-8 литр/100 км (зун,өвөл) 

Бусад үзүүлэлт: Урт: 4631 мм, 

Өргөн: 1893 мм, 

Өндөр: 1694 мм, 

Цэвэр жин: 1541 кг, 

Нийт жин: 1916 кг, 

Дугуй: 235/65 R17 

Хөтлөгч: Урд хоёр дугуй 

Банкны багтаамж: 60 литр 

 

MOZO X (АВТОМАТ) 

2.0 Турбо Автомат, Үнэ 149 сая төгрөг, Бүх банкны лизингтэй, Захиалга өгсөний дараа 1-2 долоо хоногийн дараа үйлдвэрээс гарна. 5 жил эсвэл 100 км-т үйлдвэрийн баталгаатай. 

Үндсэн үзүүлэлт: 

Мотор: 4G63S4T Mitsubishi 

Хурдны хайрцаг: Механик 5 шатлалт (урагшаа) 

Бензин зарцуулалт: 7-9 литр/100 км (зун,өвөл) 

Бусад үзүүлэлт: Урт: 4631 мм, 

Өргөн: 1893 мм, 

Өндөр: 1694 мм, 

Цэвэр жин: 1541 кг, 

Нийт жин: 1916 кг, 

Дугуй: 235/65 R17 

Хөтлөгч: Урд хоёр дугуй 

Банкны багтаамж: 60 литр буцааж зарж болно. Бүх эд ангидаа баталгаа өгч байгаа, засвар үйлчилгээ үнэгүй.

Мөн 12 дугаар сард MOZO EVision хэмээх нэртэй автомашинаа танилцуулах аж. Түүнчлэн БНСУ-ын зах зээл дээр гаргахаар ярьсан байгаа юм байна.

Энэхүү шинэ загвар нь оврын хувьд Toyota Harrier машинтай ойролцоо бөгөөд эхний 100 машинаа хар өнгөтэй, Google газрын зурагтай гаргах аж.

Монгол залуус, монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн чанартай бүтээгдэхүүнийг ашиглаж дотооддоо машин үйлдвэрлэж байна. Дундаж орлоготой иргэдээ энэхүү машинаараа хангаад зогсохгүй, дэлхийд таниулахаар зэхэж байгаа нь олзуурхууштай.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.

Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.