loader
Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрнэ

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрнэ

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэл 11 минутын дотор зорчих боломж бүрдэнэ. Харин зорчигчид Хархоринд бууснаар цааш ямар автобусанд дамжин сууж, нийслэлийн бусад чиглэлд үргэлжлүүлэн зорчих боломжтойг танилцууллаа.  Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлснээр Хархорин автобусны буудлаас 18 чиглэлийн автобус, ойролцоох 19-р байрны автобусны буудлаас мөн 18 чиглэлийн автобус үйлчилж байна. Хархорин орчмын автобусны буудлаас М:1 (5 шар–Офицеруудын ордон), Ч:57 (Улаанчулуут–Монгол Улсын Их Сургууль), Ч:62 (Алтан овоо–10-р хороолол), Ч:40 (Алтан тариа–Улаанхуаран), Ч:13 (Тахилтын эцэс–3-р эмнэлэг), Ч:44 (Нарангийн гол–Дүнжингарав худалдааны төв), Ч:73 (ТЭЦ-4–Зунжин худалдааны төв), Ч:77 (Ган хийц–Цамбагарав) зэрэг чиглэлд автобус зорчиж байна. Харин 19-р байрны буудлаас М:1, Ч:57, Ч:57б, Ч:62, Ч:13, Ч:40, Ч:44, Ч:73, Ч:77, Ч:49 зэрэг чиглэлд үйлчлүүлэх боломжтой. Автобусны үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог авч үзвэл, Хархорин орчмын 18 чиглэлд ажлын өдөр нийт 253, амралтын өдөр 211 автобус; 19-р байр орчмын 18 чиглэлд ажлын өдөр нийт 257, амралтын өдөр 214 автобус тус тус үйлчилж буй. Ингэснээр дүүжин замын тээвэр нь Яармаг–Хархорин чиглэлийн зорчих хөдөлгөөнийг холбохоос гадна Хархорин орчмын автобусны сүлжээтэй уялдан, иргэдэд хотын бусад чиглэлд нийтийн тээврээр дамжин зорчих боломжийг бүрдүүлнэ.

                                                                                          Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Netflix”, “HBO”, “Warner Bros”-ийн продюсерүүд есдүгээр сард ирнэ

“Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер, удирдлагууд манай улсад ирнэ

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэ

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн